Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 1:51 - Ариун Библи 2013

51 Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

51 Тиймээс асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.

Onani mutuwo Koperani




Тооллого 1:51
15 Mawu Ofanana  

Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг Бурхан тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.


Хоёр дахь жилийн хоёрдугаар сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр л үхэх юм. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.


Миний сонгох хүний таяг нахиалах бөгөөд тийнхүү чиний эсрэг гонгинолдож байгаа Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би намжаах болно гэв.


Израилийн хөвгүүд гэм нүгэл үүрч үхэхгүйн тулд цаашид уулзалтын майханд ойртох ёсгүй.


Тэд чиний үүрэг болон бүх майхны үүрэгт оролцог. Гэвч тэд ариун газрын сав суулга ба тахилын ширээнд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.


Тэд чамтай хамт байж, уулзалтын майхны үүрэг, майхны бүх үйлчлэлд оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн албыг сахиул. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэж айлдав.


Израилийн хөвгүүдийн төлөөх үүргийг сахин ариун газрын үүргийг гүйцэтгэх Мосе, Аарон ба түүний хөвгүүд асрын нүүрэн талд, зүүн зүгт буюу уулзалтын майхны урд, зүүн зүгт буудаллах ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.


Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдран доторхыг харсан тул ЭЗЭН тэднийг цохиж, ард олноос нь тавин мянга далан хүнийг цохин алав. ЭЗЭН хүмүүсийг үй олноор хядсанд ард олон эмгэнэн гашуудав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa