Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 1:4 - Ариун Библи 2013

4 Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Үүнээс гадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно.

Onani mutuwo Koperani




Тооллого 1:4
19 Mawu Ofanana  

Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав.


Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь.


Мосе чадварлаг хүмүүсийг бүх Израилиас сонгож, мянгат, зуут, тавьт, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүн нар болгов.


Эд хотол түмнээс дуудагдсан хүмүүс бөгөөд эцгүүдийнхээ овгийн удирдагчид, Израилийн мянгатын тэргүүн нар билээ гэв.


Эдгээр нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид, тусбүрдээ эцгийнхээ бүлийг төлөөлсөн арван хоёр хүнээр тоолуулсан хүмүүс ажээ.


Эцгүүдийнх нь бүл болгоны тэргүүн бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич.


Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан хүн буюу алуулсан израиль эрийн нэр Салугийн хүү Зимри бөгөөд тэрээр Симеоны дунд эцгийн бүлийн удирдагч байв.


Мосед ЭЗЭН —Ард түмний бүх удирдагчийг авч, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө дүүжлэгтүн. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм гэж айлдав.


Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгийн тэргүүнүүдтэй ярин, хэлэхдээ —ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.


Тиймээс Мосе, Аарон ба даяар хотол түмний удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр,


Израилийн удирдагчид, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд тахил өргөв. (Тэд овгийн удирдагчид байсан бөгөөд тоолуулсан хүмүүсийг тэргүүлж байлаа).


Танай овгуудын удирдагчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, албатууд болгон томилсон.


Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн бүлийн тэргүүн болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн овгуудын дотор өөрсдийн эцэг өвгөдийн бүлийн тэргүүнүүд байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa