6 Тэрээр Ариун Сүнсийг бидэн дээр Аврагч Есүс Христээр маань дамжуулан арвин асгав.
6 Ариун Сүнсийг бидэн дээр Тэр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан арвин асгав.
Гэсгээлтэд минь эргэн ханд Тэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна, Үгээ би та нарт мэдүүлнэ.
Өндрөөс, дээрээс маань Сүнс цутгах хүртэл, Зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж, Үржил шимтэй талбай нь ой мод мэт болтол Тийм байх болно.
Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө.
Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж, Залуус чинь үзэгдэл үзнэ.
Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.
Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ.
Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд
Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун.
Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ.
Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм.
Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?
Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг.
Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялгийг харийнханд тунхаглаж,
Ингэхдээ хайранд аливаа даруу дөлгөөн зангаар бие биенээ хүлцэн тэвчиж,
Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.
Хамтын итгэлийн маань жинхэнэ хүүхэд болох Титэд Бурхан Эцэг ба бидний Аврагч Христ Есүсээс нигүүлсэл амар амгалан нь байх болтугай.