3 Эдгээрийг хуруунууддаа ороо, Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич.
3 Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.
Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл
Үүнийг хараанаасаа алдаж үл болно Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв.
Зүрхнээсээ үүнийг байнга уя, Хүзүүгээ үүгээр ороо.
Мэргэн ухаанд “Та миний эгч мөн” гэж хэлэгтүн! Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтун!
Одоо очиж, ирэх өдрүүдэд үүнийг Үүрдийн гэрчлэл болгохын тулд Тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, Номд бич.
“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаасны үзүүрээр Тэдний зүрхний самбар болон тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.
“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.
Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.