5 Тэр эмийн хөл үхэл уруу уруудна Түүний алхаа нь Үхэгсдийн оронд аваачна.
5 Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг. Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна.
Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь. Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь.
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
Ийм эмийн гэр Үхэгсдийн оронд хүрдэг зам агаад Үхлийн танхимууд хүртэл уруудмуй.
Үхлээс ч илүү гашууныг би олж харав. Юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь тэр эмд олзлогдох аж.
Харагтун, би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгөгдөв.