3 Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц үр нь байхад минь
3 Би эцгийнхээ хүү, эхийнхээ энхрий ганц хүү нь байхад
Давид —Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав.
Давид хаан бүх чуулганд —Бурханы цорын ганц сонгосон миний хүү Соломон нас балчир, туршлагагүй бөгөөд энэ сүм хүнд бус, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.
Иерусалимд түүнд төрсөн хөвгүүдийг тоочвоос Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Бат-шуагаас төрсөн байв.
ЭЗЭН минь, замаа хүн өөрөө хардаггүйг би мэднэ. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүйг ч бас мэднэ.
Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.
Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго.