9 ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул
9 Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл.
багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.
Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан —ЭЗЭНий өргөөнд хандив авчирч эхэлснээс хойш бид идэж цадсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН ард түмнээ ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.
Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.
Үр тариа саравчуудад маань төрөл төрлөөрөө дүүрч, Хонинууд маань манай талбайнуудад Мянга түмээр үржих болтугай!
Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой.
Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.
Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.
Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.
Ерөөлийн хүн тосон чөмөглөх. Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах.
Ядууг дарлах нь Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүйд элэгсэг хандагч нь Түүнийг хүндэтгэж буй хэрэг.
Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй, Нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй, Утлагаар зүдрээгээгүй.
Тав дахь жилдээ та нар үр жимсийг нь идэж болно. Ийнхүү та нарт үр жимс нь улам нэмэгдэнэ. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.
Зуурсан эхний гурилаасаа та нар хандив болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн хандив болгон өргө.
Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ.
Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн бүхэн бололцоогоороо цааш нь хийж хадгал.
Хотод чинь суудаг, та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүд мөн ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хооллон цатгавал ЭЗЭН Бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ивээх болно.