4 Бурханы болоод хүмүүсийн нүднээ Таалал хийгээд сайн нэрийг чи олно.
4 Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно.
ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн ахлагчийн нүдэнд тааллыг олжээ.
ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.
Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог. Баширыг сэдэгчийг Тэр буруутгадаг.
Бодол сайн аваас нигүүлсэл. Бачит хүмүүсийн зам бэрх.
Намайг ологч нь амийг үнэхээр олж, ЭЗЭНээс тааллыг нь хүртэх атал
Бурхан, тайгануудын ахлагчаар дамжуулан Даниелд хайр өршөөлийг үзүүллээ.
Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.
Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.
Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.
Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө сайнаар үйлдэхийг хичээдэг.
ЭЗЭН Ханнад айлчлан ирж, тэрээр жирэмслэн ахиад гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөж торнив.
Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНий бас хүмүүсийн тааллыг олов.