Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 3:3 - Ариун Библи 2013

3 Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 3:3
23 Mawu Ofanana  

Чи дөнгөж өчигдөр л ирчихээд өнөөдөр бидний хамт хэрэн хэсүүчлэх хэрэг үү? Би хандсан зүгтээ л арилж өгнө. Тиймээс чи өөрийн ах дүү нараа аваад буц даа. Энэрэл хайр ба үнэн нь чамд байг гэв.


Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.


Гэрээг нь бас гэрчлэлийг нь сахигчдын хувьд ЭЗЭНий бүх жим нь Энэрэл хайр ба үнэн юм.


Энэрэл хайр ба үнэн хамтдаа уулзжээ. Зөвт байдал ба амар тайван бие биенээ үнсжээ.


Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ.


Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт.


Ёрын мууг сэдэгчид Төөрөлд хүрэх бус уу? Харин сайныг сэдэгчид Хайр энэрэл ба үнэнийг олюу.


Энэрэл хайр ба үнэнээр хилэнц цагаадна. ЭЗЭНээс эмээвээс ёр муугаас зайлна.


Хааныг тогтоогч нь энэрэл хайр ба үнэн Хаан сэнтийг тулагч нь зөвт байдал юм.


Зүрхнээсээ үүнийг байнга уя, Хүзүүгээ үүгээр ороо.


Эдгээрийг хуруунууддаа ороо, Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич.


Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаасны үзүүрээр Тэдний зүрхний самбар болон тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт амар тайван, зөвт байдал дотор алхаж, олныг хилэнцээс буцаан эргүүлсэн.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.


Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.


Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.


Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга.


“Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa