2 Амьдралын чинь хоног жилийн урт Амар тайвныг эд л чамд нэмнэ.
2 Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт, Амар тайвныг тэд чамд нэмэх болно.
Хэрэв чи Давид эцгийнхээ явсан шиг Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал Би чиний өдөр хоногуудыг уртасгана гэж айлдлаа.
Цагт нь хурааж юүжлээд үтрэмд аваачсан тариа мэт Сайхан өндөр наслаад булшиндаа чи орно.
Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай! Израилийн дээр амар амгалан орштугай!
Тэр Танаас амь гуйсанд Та түүнд мөнхийн мөнхөд Урт удаан насыг өгсөн юм.
Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд авралаа үзүүлнэ.”
ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах. Буруутын он жилүүд богиносох.
Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно.
Хүү минь, сонс, Хэлж байгааг минь хүлээн ав Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.
Тэр надад сургахдаа: “Үгийг минь зүрхэндээ хадгал Тушаалуудыг минь сахиж чи амьдар.
Учир нь өдөр хоног чинь надаар уртсах. Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх.
Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, Үнэн зөвийн үр дүн нь Үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно.
Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.
Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.
Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн.
Тэгвэл эцэг өвгөдөд чинь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь өдөр хоног газрын дээрх тэнгэрийн хоногууд мэт маш олон болно.
Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй!
Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай.