12 Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү.
12 Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.
Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
Өө ЭЗЭН, Таны гэсгээдэг, Бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ!
Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм. Хүүгээ сахилгажуулахдаа хойрго бус нь түүнийг хайрлагч юм.
Хүүгээ сургамжлан хүмүүжүүл Тэгвээс тэр чамайг тайвшруулна. Түүнчлэн сэтгэлийг чинь баярлуулна.
Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар.
Учир нь, хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоноо Тэр ташуурддаг” гэжээ.
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.