2 Чамайг магтагч нь Ам чинь бус өөр хүн байг, Уруул чинь бус харь хүн байг.
2 Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гаднын хүн чамайг магтаг.
Иехү —Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа.
Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон ч Найдвартай гэчихээр хүн олдох уу?
Зөгийн балыг хэтрүүлж идэх Алдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийн аль аль нь сайн бус.
Чулуу хүнд, элс жинтэй ч Илүү хүнд нь мунхгийн өдөөн хатгалга.
Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж.
Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.
Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.