Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 24:2 - Ариун Библи 2013

2 Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл Уруулынх нь яриа зовлон болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөд Тэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина.

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 24:2
21 Mawu Ofanana  

Тэд худал хуурмагаар жирэмслэн Ёс бусыг төрүүлдэг бөгөөд Тэдний санаа бодол нь Заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.


Тэдний аманд хараал болон ов мэх, дарамтлал дүүрэн Тэдний хэлэнд төвөг садаа, ёс бус нь байдаг.


Тэд зүрхэндээ ёрын зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайн өдөөдөг.


Буруутууд хийгээд ёс бусыг үйлдэгчидтэй хамт Намайг бүү чирэн аваачаач! Тэд хөршүүдтэйгээ эвтэй ярих авч Зүрхэнд нь бузар муу байх ажгуу.


Тэрээр цөвт муу санаагаа орондоо сэдэж, Өөрийгөө гэмт буруу зам дээр зогсооно. Тэр ёрын үйлийг үл жигшинэ.


Миний амийг эрэгчид урхи тавина. Намайг шархлуулахыг хүсэгчид Хорлолын тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэднэ.


Тэд ёс бусыг хэрхэн олж, Хорон мууг тээж, Худал хуурмагийг төрүүлдгийг харагтун,


Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь,


Хорон мууг зорьдог нэгэн Хорлогч хэмээн зайлшгүй дуудагдана.


Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж, Зөрчил хэрүүлийг ямагт тараана.


Гэм хортой санааг сэдэгч зүрх, Ёрын мууд яаран гүйгч хөл,


Ийм учраас Израилийн Ариун Нэгэн Ийнхүү айлдаж байна. Та нар энэ үгийг няцааж, Дарлалд найдаж, Заль мэхэнд түшиглэсэн учраас,


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”


Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг Хахууль нь жононгийн шаардлага, шүүгчийн шийдвэр. Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.


Аливаа заль, элдэв мэх дүүрэн, диаволын хүү, хамаг зөвтийн дайсан чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?


Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт —Ефодыг авч ирэгтүн гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa