4 ЭЗЭНээс эмээхүй ба даруу дорд байдалд Эд баялаг, алдар хүнд, амь нь шагнал болно.
4 Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос Амь, алдар хүнд, эд баялаг юм.
Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
Зөвт байдал, хайр энэрлийг мөшгөвөөс Амь, зөвтөл, алдрыг олох.
Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.
Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий.
Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.
Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай.
Мэргэний гэрт эрдэнэс, тос тэргүүтэн үлдэвч Мулгуу хүн тэдгээрийг үрж барах.
Хэрсүү нь гамшгийг хараад нуугддаг. Гэнэн нь угтан явж эцэстээ шийтгэгддэг.
Адайрын замд сундуу хийгээд занга. Анхаарал болгоомжтон тэдгээрээс ангид.
Хүний бардам зан өөрийг нь дорд болгох. Даруу сүнс алдар хүндийг хүлээх.
Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.
Тэр үед саруул ухаан маань надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө нэр алдар, сүр жавхлан надад эргэн ирэв. Зөвлөгчид, ихэс дээдэс маань намайг эрэлхийлжээ. Ийнхүү би хаанчлалдаа дахин сууж, агуу байдал надад улам нэмэгдэв.
ЭЗЭНээс эмээхүй нь чухам амь. Үүгээр бялхагч нь амар нойрсож гай хөнөөл эс амсах.