2 Баян ядуу хоёрт нийлэх зүйл гэвэл Хоёуланг бүтээгч нь ЭЗЭН аж.
2 Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээс Хэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.
Хэвлий дотор намайг бүтээсэн Тэр, тэднийг ч бас тэгсэн бус уу? хэвлий дотроо хэлбэр адилхан бүрэлдсэн бус уу?
Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
Ядууг дарлах нь Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүйд элэгсэг хандагч нь Түүнийг хүндэтгэж буй хэрэг.
Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвээс ЭЗЭН хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.
Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм.
Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН, Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм.