Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 22:18 - Ариун Библи 2013

18 Хэвлийдээ чи эдгээрийг хадгалж, Уруулан дээр чинь энэ үгс бэлэн байваас тааламжтайяа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж, энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 22:18
23 Mawu Ofanana  

Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!


Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.


Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан.


Их олз олсон хүн шиг Би Таны үгэнд баясдаг.


Та надад зарлигуудаа заадаг учраас Уруул минь магтаалыг гаргаг.


Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.


Ухаарагчийн амнаас мэргэн ухаан олдоно. Ухвар мөчдийн нуруунд саваа зориулагдана.


Зөвтийн уруул олныг тэжээх. Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох.


Мэргэн хүний уруул Мэдлэг дэлгэрүүлдэг бол Мулгуучуудын зүрх тийм бус.


Зүрх мэргэн аваас ухаарагч хэмээн дуудагдана Үг амтат бол ятгалга хүчтэй болно.


Ингэвээс зүрхэнд чинь мэргэн ухаан орж, Санаа сэтгэлд чинь мэдлэг тааламжтай байна.


Бат итгэл чинь ЭЗЭНд байг гэж би чамд мэдүүлэв.


Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу.


Түүний зам нь тааламжит Бүх жим нь амар тайван.


Үгийг минь анхаар, хүү минь Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь


Үүнийг хараанаасаа алдаж үл болно Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв.


Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина. Уруулаа нээхэд минь чигч шударга зүйлс гарна.


Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон Зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН, Таны нэрээр би дуудагдсан билээ.


Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм.


Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.


[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa