3 Үнэн ба шударгыг үйлдэх нь ЭЗЭНд Нядлах тахилаас ч илүү хүлээн авагдах.
3 Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.
Тэгэхэд би “Харагтун, би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн байдаг.
Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж Миний өмнө болой.
Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.
Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална.
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.
Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал юм гэв.
Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.