8 Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж, Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй.
8 Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм.
Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй Буруутын зам сөнөж мөхмүй.
ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахидаг, Харин бүх буруутыг Тэр устгана.
Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг.
Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрлах агаад Бишрэлтнүүдээ үл орхино. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин буруутын үр удам таслагдана,
Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж, Алхамд нь алдаа эс байдаг.
Тэр биднийг амьд байлгадаг. Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.
Бишрэлтнүүдийнхээ амийг хамгаалдаг. ЭЗЭНийг хайрлагч та нар, буруу мууг үзэн яд. Тэр тэднийг гэм буруутны гараас авардаг.
Би шударга ёсны харгуйгаар, шударга шүүлтийн жимээр явдаг нь
Тэнд арслан байхгүй, догшин араатан ч гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.
Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, Бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.
Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.
Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,
Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.