4 Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж, Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас
4 Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол,
Тэгтэл тэр өдөр түүний зарц нар ирж, ухсан худгийнхаа талаар “Бид ус оллоо” гэж Исаакт мэдүүлэв.
Тэрээр үхлийг хүсэвч тэр нь эс ирэх агаад Нууц эрдэнэсээс илүүгээр үхлийг хайж ухна.
Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баясдаг.
Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.
Мэргэн ухаан олж авах нь алтнаас хамаагүй дээр. Мөн ухаарлыг олж авах нь мөнгө сонгосноос ч дээр.
Ухаарлыг чи чангаар дуудаж, Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс,
Үнэнийг худалдаж ав Үрж үүнийгээ бүү арилж Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас
Мэргэн ухааныг ол Олсон бүхнээсээ Ухааран ойлгохуйг ол Энэ нь мэргэн ухааны эхлэл.
Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.
Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж үгүй. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж тэр асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж.
Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.
Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.
Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.