3 Ухаарлыг чи чангаар дуудаж, Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс,
3 Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол,
ЭЗЭН чамд хэрсүү ухаан ба оюун билгийг өгч, чамаар Израилийг захируулах болтугай. Гагцхүү чи Бурхан ЭЗЭНийхээ хуулийг сахиарай.
Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч.
Аяа ЭЗЭН, миний дуудан хашхирах дуу Таны өмнө хүрэг Үгийнхээ дагуу надад ухаарлыг хайрлаач!
Хуулийг тань мөрдөж, Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд Ухаарал юугаа наддаа хайрлаач!
Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
Мэргэн ухаанд чих тавьж, Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс,
Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж, Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас
Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.
Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь Ухаарлаас суралцахын тулд анхаар
Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.
Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв.
Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.