2 Мэргэн ухаанд чих тавьж, Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс,
2 Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол,
Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд Өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!
Сувдаг шунахай хүн адайр байх. Саруул ухаан бүрийн эсрэг сөрөх.
Ухаарлыг чи чангаар дуудаж, Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс,
Зүрхээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.
Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь Ухаарлаас суралцахын тулд анхаар
Үгийг минь анхаар, хүү минь Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь
Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухвар мөчид агаад Энэ үйлдлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг.
Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн буруутал, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв.
Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав.
Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодолоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.
Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.
Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа.