16 Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюу Садар эмээс ч тэр салган аврах билээ.
16 Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.
Садар самуун эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНийг хилэгнүүлэгч тийш унана.
Янхан эм гүн цооног. Садар эм хавчиг худаг.
Худалч хэл хэлмэгдэгчээ хүртэл үзэн ядах. Ховч ам сүйрлийг бэлдэх.
Хөршөө бялдуучилдаг хүн Хөлд нь урхи тавьж буй хэрэг.
Ёрын эмээс ч тэр, Садар эмийн наалинхай үгсээс ч тэр, чамайг хамгаална.
Үхлээс ч илүү гашууныг би олж харав. Юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь тэр эмд олзлогдох аж.
Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнийг шахамдуулсаар байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд оньсогыг ярив.