1 Хүү минь, үгсийг минь хүлээн авч, Тушаалуудыг минь дотроо нандигнаваас,
1 Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал,
Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд Өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!
Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс, Чигч байхуйн сургамжийг олохын тулд,
Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн Харин үрэн таран хийгчидтэй нөхөрлөгч нь эцгийгээ гутаадаг.
Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь
Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь Ухаарлаас суралцахын тулд анхаар
Хүү минь, сонс, Хэлж байгааг минь хүлээн ав Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.
Зүрхнээсээ үүнийг байнга уя, Хүзүүгээ үүгээр ороо.
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
Мэргэн ухаан дуудаагүй гэж үү? Бодрол дуугаа хадаагаагүй гэж үү?
Байшингаа барьж, долоон баганаа урлав, мэргэн ухаан.
Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.
Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.
Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв.
Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс энэ үгсийг чихэндээ шингээ гэв.
Энэ нь далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.
Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна.