Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 19:3 - Ариун Библи 2013

3 Мунхаглал өөрийг нь сүйрэлд хүргэх атал Мөнөөхийн зүрх ЭЗЭНий эсрэг хилэгнэх.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд Түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 19:3
21 Mawu Ofanana  

Түүнийг ахмадуудтай ярилцаж байх зуур, харагтун, өнөөх элч түүн дээр ирж —Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээн харах ёстой юм бэ? гэжээ.


Бурханы эсрэг уураа чи эргүүлж, Амнаасаа ийм үгсийг гаргахад хүргэнэ вэ?


Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.


ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!


Чигч шударга хүмүүсийг хоёргүй үнэнч нь удирдах Бачит хүмүүсийг худал хуурмаг нь хөнөөх.


Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, Ундаасагчийг ундаар дутаахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, Жигшүүрт явдлыг үйлдэхээр Зүрх нь ёс бусыг зохиодог.


Ийн атал гэм нүглийн шийтгэл буулаа гэж Амьсгаат нэгэн нь гоморхоно гэж үү?


Гэсэн ч та нар “Эзэний зам тэгш бус байна” гэж хэлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам тэгш бус гэж үү? Тэгш бус нь та нарын замууд бус уу?


Самуел, Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан.


Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa