3 Цөвт нэгэн ирэхэд жигшүүр ч ирэх. Гутамшгийн хамт тохуурхал байх.
3 Хар санаатан ирэхэд жигшүүр бас ирнэ. Гутамшгийн хамт ичгүүр ирнэ.
Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч.
Буруутгал зүрхийг минь эмтэлж, Би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг хүлээсэн ч Хэн ч байсангүй. Тайтгаруулагчийг ч бас эс олов.
Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув.
Дээрэнгүй нь үл хүндлэлийг дагуулна. Дарууд мэргэн ухаан оршино.
Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ. Буруутыг ичгүүр, гутамшиг дагана.
Мулгуу нэгэн ухааныг эс таалан Зүрхээ л илэрхийлэн ярьдаг.
Хүмүүний амны үгс гүн ус мэт. Мэргэн ухааны ундарга урсах горхин лугаа адил.
Басамжлагчийг холдуулваас хэрүүл зайлах. Зарга болон зүхэл ч зогсоно.
Буруутууд олшрох тусам гэмт үйлдэл ихэснэ. Зөвт нь харин тэдний сүйрлийг үзнэ.
Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.
Энэ бүхэнд тэд та нарыг самуурлын урсгалд нь нийлээгүйд гайхширч, муу хэлдэг.
Саул, Ионатанд ихэд хилэгнэн —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?