3 Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ.
3 Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.
Чи ямар нэг хэрэг таслахад тэр нь чиний төлөө бүтэмжтэй байж, зам дээр чинь гэрэл гийх болно.
Харин би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө өөрийн хэргийг тавихсан.
Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.
Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.
Тэр шавь нартаа —Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов.
Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.
Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая.