3 ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.
3 ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг.
Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.
Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч, тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
Учир нь зөвхөн Тэрээр газар дэлхийн хязгаарыг ширтэж, Тэнгэрийн доорх бүгдийг хардаг билээ.
Замуудыг минь Та хардаггүй гэж үү? Алхам бүрийг минь Та тоолоогүй гэж үү?
ЭЗЭН тэнгэрээс ажмуй. Тэрээр хүний хөвгүүдийг Бүгдийг харах авай.
Амарлингуй хэл амийн мод. Хазааргүй хэл сүнсний бусниулал.
Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил ажгуу. Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.
Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд нүүрнээс минь нуугдаагүй, хилэнц нь ч мэлмийнээс минь далдлагдаагүй.
“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —
Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.
Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.
Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.