4 Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ. Хичээнгүй нэгний сэтгэл цадна.
4 Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
Тэгтэл тэр өдөр түүний зарц нар ирж, ухсан худгийнхаа талаар “Бид ус оллоо” гэж Исаакт мэдүүлэв.
Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна.
Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах. Гар хичээнгүй аваас баян чинээлэг болгох.
Ерөөлийн хүн тосон чөмөглөх. Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах.
Газраа тариалагч цадах талхтай. Утгагүй хоосныг мөшгөгч ухаан хомстой.
Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна. Лазан хүн албадлагын ажил хийнэ.
Лазан нь ангийн махаа ч эс шарах атал Зүтгэлт нь үнэт өмчийг олно.
Амаа захирах нь амийн хамгаалалт. Уруулаа ангалзуулах нь сүйрэл.
Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ. Буруутыг ичгүүр, гутамшиг дагана.
Залхуу нь цагтаа газраа үл хагалах. Ургацын үед олдох юмгүй хоцрох.
Хойрго залхуугийн хүслэн үхэлд хүргэх нь Хэзээд гар нь ажиллахаас татгалздагийнх.
Зүтгэлтэй нэгний төлөвлөгөө нь элбэг дэлбэгийг. Адгуу нэгэн зөвхөн ядуурлыг.
Залхуу хүний тариан талбай, Ухвар мөчидийн усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.
Харагтун, бүх газарт нь өргөст бут битүү ургаж, Халгайгаар гадарга нь дүүрч, чулуун хашаа нь нурсан байлаа.
Залхуу хүн “Зам дээр арслан байна, Задгай талбайд арслан байна” гэх
Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөх. ЭЗЭНд найдагч тосон чөмөглөх.
Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь.
Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан Үүдний минь хатавчинд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
—Дан дээлээ тайлчихсан би дахиж яаж өмсөх юм? Хөлөө би угаачихсан, хир яаж болгох юм?
ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно.
Иаковын тоос шороог хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн бүртгэж чадах вэ? Зөвтийн үхлээр намайг үхүүлтүгэй, Төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай гэлээ.
Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.
Харин бидний хүсэх нь, хүн нэгбүр чинь найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргаж,
Тэд Иошуа уруу буцаж ирээд —Бүх ард олныг бүү явуул. Харин хоёр юмуу гурван мянга орчим хүн явуулан Аи хотыг цохиул. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв.