3 Амаа захирах нь амийн хамгаалалт. Уруулаа ангалзуулах нь сүйрэл.
3 Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.
Аяа ЭЗЭН, аманд минь манаач тавьж, Уруулын минь хаалгыг хамгаалаач!
Хэлээ муу муухайгаас, Уруулаа худал хэлэхээс сахин хамгаал!
“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Зам мөрөө сахих болно Гэм буруутан өмнө минь байх зуур Амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.
Мэргэд мэдлэгийг хуримтлуулна. Мунхгийн ам сүйрэлд ойртоно.
Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.
Мэргэн зүрх тушаалыг хүлээж авна. Чалчаа мунхаг сүйрнэ.
Цөвт муу нь уруулынхаа гэмт үйлдэлд урхидуулна. Зөвт нь зовлон шаналангаас ч зайлна.
Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ. Хичээнгүй нэгний сэтгэл цадна.
Мунхагуудын ам нуруун дундуур нь татах саваа. Мэргэний уруул өөрсдийг нь хамгаалах.
Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй Хэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.
Мулгуу нэгний ам өөрийг нь сүйтгэх. Уруул нь сэтгэлийг нь урхидах.
Цуу тарааж явагч нууцыг задруулах тул Хагархай амтантай бүү орооцолд.
Ам хэлээ захирдаг хүн Амь юугаа зовлон шаналангаас сахих.
Хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.
Самсон түүнд —Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв.
Ингээд Самсон түүнд сэтгэлдээ буй бүгдийг уудлан ярьж —Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы назир хүн байв. Миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон хүн бүрийн адил болно гэв.