9 Сүсэг бишрэлгүй нь амаараа хөршөө хөнөөнө. Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
9 Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө. Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.
Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
Сүсэг бишрэлгүйчүүдийг эс ноёрхуулахын тулд, Хотол түмнийг урхинд орох вий гэсэндээ ингэдэг юм.
Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Сүсэг бишрэлгүйчүүдийн найдвар мөхнө.
Учир нь намайг доромжилдог нэгэн нь дайсан минь биш. Тийм байсан бол би тэсэхсэн. Миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг нэгэн нь намайг үзэн ядагч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.
Чигч шударга хүмүүсийг зөвт байдал нь аврах. Зальхай хүмүүс хомхойролдоо баригдах.
Зөвт нь зовлон шаналангаас гарч, Буруут нь түүний оронд орму.
Хүчирхийлэгч, хөршөө уруу татаж, Сайн бус замаар дагуулна.
Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.
Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.
Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.
Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.
Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.