1 Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил. Туухай төгс болбоос Түүнд тааламж.
1 Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.
Шударга жин ба дэнс ЭЗЭНийх. Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс.
Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний Аль аль нь ЭЗЭНд жигшүүр.
Худал туухай ЭЗЭНд жигшил. Хуурмаг дэнс сайн зүйл бус.
Гартаа хуурамч жинлүүртэй худалдаачин залилах дуртай.
Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.