4 Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах. Гар хичээнгүй аваас баян чинээлэг болгох.
4 Лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно.
Тэгтэл тэр өдөр түүний зарц нар ирж, ухсан худгийнхаа талаар “Бид ус оллоо” гэж Исаакт мэдүүлэв.
Ухаалаг хүү зунаар жимс түүх. Ургацын цагт нойртой хүү гутамшгийг хураах.
Харамгүйгээр тараах хүн арвижих. Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох.
Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна. Лазан хүн албадлагын ажил хийнэ.
Лазан нь ангийн махаа ч эс шарах атал Зүтгэлт нь үнэт өмчийг олно.
Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ. Хичээнгүй нэгний сэтгэл цадна.
Ажилдаа хойрго хүн Шамшигдуулагчийн ах дүү юм.
Залхуурал гүн нойрыг авчрах. Лазан хүн өлсөхийн зовлонд өртөх.
Тавганд хүргэсэн гараа залхуу нь Татаж амандаа хүргэхдээ хүртэл залхуурах.
Нойронд бүү дурла, эс тэгвээс чи ядуурна Нүдээ нээ, тэгвэл талхаар цадах болно.
Залхуу нь цагтаа газраа үл хагалах. Ургацын үед олдох юмгүй хоцрох.
Зүтгэлтэй нэгний төлөвлөгөө нь элбэг дэлбэгийг. Адгуу нэгэн зөвхөн ядуурлыг.
Залхуугийн дээвэр хотойж, лазан гартны гэрт дусаал гоожих.
Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.