Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Сургаалт үгс 1:7 - Ариун Библи 2013

7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.

Onani mutuwo Koperani




Сургаалт үгс 1:7
16 Mawu Ofanana  

Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.


ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.


“Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ?


Сургамжийг үл ойшоогч өөрийгөө үл хэрэгсэх. Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах.


ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж Алдрын өмнө даруу дорд байдал.


Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох. Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих.


Мулгуу нэгэн ухааныг эс таалан Зүрхээ л илэрхийлэн ярьдаг.


ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно Бурханы мэдлэгийг олж авна.


Мунхгийн чихэнд юм бүү ярь Мэргэн үгсийг чинь тэрээр басамжилна.


ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл. Ариун Нэгэнийг мэдэх нь ухаарал.


Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.


Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ.


Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa