5 Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг.
5 Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;
Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байна вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод —Чи үүнийг үйлдэж, зөвлөгөөг минь сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэлээ.
Тиймээс ухамсарт хүмүүс ээ, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, Буруу мууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.
Ухаан байвал үүнийг сонс. Үг дуунд минь чих тавь.
—Мэргэд ээ, миний үгсийг сонс. Мэддэг хэмээгчид ээ, намайг чагна.
Ухаант хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад хэлэх болно.
Сургамжийг хайрлагч нь мэдлэгт хайртай. Гэсгээлтийг зүхэгч нь харанхуй бүдүүлэг.
Басамжлагч мэргэн ухааныг хайвч эс олох. Ухаарагч нэгэнд мэдлэг нь хялбар байх.
Ухаарагчийн зүрх мэдлэгийг олж авдаг. Мэргэний чих мэдлэгийг эрдэг.
Басамжлагчийг саваадваас гэнэн нэгэн хэрсүүд суралцах Ухаантныг зэмлэвээс тэр өөрөө мэдлэгийг олох
Басамжлагчийг шийтгэвээс гэнэн хүн мэргэн болох. Мэргэнийг сургамжлаваас Тэр өөрөө мэдлэгийг олох.
Сургамжид дуулгавартай байж ухаантай бологтун, Тэдгээрийг бүү үл тоомсорло.
Басамжлагчийг бүү зэмлэ, Тэр чамайг үзэн ядна. Мэргэнийг зэмлэ, Тэр чамайг хайрлана.
Мэргэнд соёрх Тэрээр улам мэргэн болно. Зөвтийг сурга, Тэрээр мэдлэгээ арвижуулна.
Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.
Ухаалаг хүмүүст хэлдгийн адил би хэлье. Хэлснийг минь та нар шүүцгээ.
Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно.