4 Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг, Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд
4 Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;
Гэнэн цайлганыг ЭЗЭН хамгаалдаг. Дорд болоход минь Тэр намайг аварсан.
Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж, Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг.
Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.
ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог.
Хүүхдүүд ээ, та нар ирж, Намайг сонс. Та нарт ЭЗЭНээс эмээхүйг Би зааж өгье.
Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга
Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөд Мэдлэг, хянамгай чанарыг олдог.
Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.
Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун, Замыг минь сахигсад ерөөлтэй еэ.
Гэнэнчүүд ээ, саруул ухааныг ухагтун, Мулгуучууд аа, зүрхний ухаарлыг авагтун.
Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.
Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө.
Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно.
Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө.
Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга.