2 Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, Ухаарлын үгсийг ухан ойлгох,
2 Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, Билиг ухааны үгсийг ойлгох,
ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж Алдрын өмнө даруу дорд байдал.
Мэргэн ухаан олж авах нь алтнаас хамаагүй дээр. Мөн ухаарлыг олж авах нь мөнгө сонгосноос ч дээр.
Мунхаг нэгэн ухаангүй атлаа ухааныг худалдан авах уу? Мөнгө гарт нь байлаа гээд тус болох уу?
Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас Хожим ирээдүйд мэргэн байх.
Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарна Чигч байдал, сайн зам бүрийг ойлгоно
Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь Ухаарлаас суралцахын тулд анхаар
Мэргэн ухаанд “Та миний эгч мөн” гэж хэлэгтүн! Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтун!
Сургамжид дуулгавартай байж ухаантай бологтун, Тэдгээрийг бүү үл тоомсорло.
Гэнэнчүүд ээ, саруул ухааныг ухагтун, Мулгуучууд аа, зүрхний ухаарлыг авагтун.