Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 8:6 - Ариун Библи 2013

6 Тамга болгож зүрхэндээ намайг тавиач Гар дээрх тамгаа болгооч. Юун гэвэл хайр үхэл шиг хүчтэй Тачаал бол Үхэгсдийн орон шиг хэцүү. Түүний дөл түймрийн дөл Дүрсхийн асах галын дөл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Зүрхэндээ намайг тамга мэт, гар дээрээ намайг тамга мэт тавь. Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй, хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ. Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 8:6
27 Mawu Ofanana  

Өнөөх гурав филистчүүдийн хуаранг нэвтрэн орж, хаалганы хажуудах Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэвч Давид тэр усыг уусангүй, харин ЭЗЭНий өмнө асгаад —


Тац модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум.


Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна.


Сэтгэл минь ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн эрмэлздэг. Зүрх ба махбод минь Амьд Бурханд баясан хашхирдаг.


Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой.


Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа бөгөөд ЭЗЭН чамайг шагнах болно.


Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраана. Өс хонзонгийн өдрөө тэр үл өршөөнө.


Иерусалимын охид оо, Ийнхүү та нарыг гуйя, би. Хайртыг минь хэрэв олбол Хайрандаа шаналж байгааг минь хэлээрэй.


Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би амьд! Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч Би чамайг сугалж гаргая.


түг түмдийн ЭЗЭН тунхаглахдаа “Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно” гэж ЭЗЭН тунхаглав. “Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна.


Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгахгүйн тулд тэдний дунд Миний төлөө хардсанаараа тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас Израилийн хөвгүүдээс Миний уур хилэнг эргүүлжээ.


нөхөрт нь хардах сэтгэл төрж, тэрээр өөрийгөө бузарласан эхнэрээ хардвал, эсвэл эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад нөхөрт нь хардах сэтгэл төрж эхнэрээ хардвал,


Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Харин Паул —Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.


«Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг»


Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан.


Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.


Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.


Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa