Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 8:11 - Ариун Библи 2013

11 Соломон Баал-хамонд усан үзмийн цэцэрлэгтэй ажээ. Мянга мянган мөнгийг жимсний нь төлөө өгдөг Манаач нарт түүнээ даатгажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Соломон Баал-хамонд усан үзмийн тариалантай байв. Тэрээр усан үзмийн тариалангаа сахиулуудад хариуцуулав. Хүн нэг бүр үр жимснийх нь төлөө мянган мөнгөн шекелийг авчирдаг байв.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 8:11
11 Mawu Ofanana  

Тэр бас Сарад —Харагтун, би ахад чинь мянган шекел мөнгө өглөө. Энэ бол чамтай байгч бүгдийн нүднээ чиний хөрх болой. Чи бүхний өмнө цагаадлаа гэв.


Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав.


Бор зүснээс минь болж өөчилж ширтэх юун Нар л намайг өөлж ширтчихсэн юм. Уурлаж хилэгнээд эхийн минь хөвгүүд Усан үзмийн талбайн арчлагч болгочихсон юм, намайг Амь хувийн талбайгаа арчлалгүй ийм болчихсон юм, би.


Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.


Өглөө эрт үзмийн цэцэрлэгт очицгооё Усан үзэм дэлгэрч үү, яаж уу? Ургах нахиа нь дэлгэж үү, байж уу? Анарын цэцэг дэлбээлж үү, үгүй юу? үзэцгээе Амраглал юугаа тэнд чамдаа өгье.


Өөрийн минь бие үзмийн цэцэрлэг өөрөө би энэ байна Өө яахав, Соломон танд мянга нь байг Үр жимсний манаач нарт хоёр зуу нь очиг.


Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр сундуу бут, өргөст бут ургана.


Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa