6 Юутай үзэмжит агаад дур булаам Хайрт чи минь юутай үзэсгэлэнт ажаам?
6 Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам, юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!
Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.
Тэгвэл Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ. Тэр чиний Эзэн учир Түүнд мөргө.
Ангал цохионы үе нөмөрдөн суугаа ай миний тагтаахан Үзэмж зүс чинь жавхаалаг, өөрийн чинь дуу цовоолог тул Өнгө эгшгээ сонсгоод өөрийгөө нэг үзүүлээч.
Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Халуун янаглал чинь юутай амттай Халуун тэр янаглал нь дарснаас Ханхлах тос нь алив үнэртнээс давуутай.
Өвч биеэрээ миний хайрт чи үзэсгэлэнтэй Өө сэв чамд минь ер үгүй.
—Хайртай түүнийх би билээ Харин хүсэл нь минийхээ төлөө.
Мөн бие чинь далдуу мод Хөх чинь түүний хонгорцог мэт
Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.