Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 7:4 - Ариун Библи 2013

4 Чиний хүзүү болбоос зааны ясан цамхаг Хоёр нүд чинь гэвэл Бат-раббимын хаалганы зэрэгцээх Хешбоны цөөрмүүд. Хамар чинь Дамаскийн дээгүүр харагдан буй Ливаны цамхаг

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт, нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт, Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 7:4
23 Mawu Ofanana  

Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв.


Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Мөн хаан зааны ясаар асар том сэнтий урлаж, шижир алтаар бүрэв.


Хаанд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд далайд байдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич болон тогос авчирдаг байжээ.


Ахабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь мөн түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотын тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь дөрвөн эгнээ, хушин багана дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлүүдийг тулж байв.


мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.


Баалат болон Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргийн хотууд ба морин цэргийн хотууд мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн ноёрхлын бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ Соломон барьжээ.


Хөвгүүдийг маань залууд нь ургаж гүйцсэн ургамал адил, Охидыг маань ордонд хэлбэртэй урласан булангийн багана мэт болгооч!


Таны бүх хувцас мирр, Зуун наст ба могойн зүрхэн зандан мэт. Зааны ясан ордны Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгана.


Унжлага зүүлтэт хацар Уран сондорт хүзүү чинь жавхаалаг.


Амраг минь чи юутай сайхан А-яа бүр дэндүү сайхан Гивлүүрэн цаанаа тагтаан адил нүдтэй Гилеад уул энгэрлэн буух ямаан сүрэг мэт үстэй


Хүзүү шил чинь гэвээс хүчирхэг эрсийн зэмсэг Мянган бамбай чимэглэсэн Давидын цамхаг мэт тансаг


Хоёр хөх чинь сараана дунд идээшлэх гөрөөсний ихэр янзага


Надаас харцаа холдуулаач Намайг тэр чинь балмагдуулж байна Гилеадаас уруудах ямаан сүргийг Үс чинь эрхгүй санагдуулж байна


Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.


Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa