11 Хүрээд ир хайрт минь хөдөө тийш одоцгооё Өнөө шөнийг тосгонд үдэцгээе.
11 Нааш ир, хайрт минь, хамтдаа хөдөө явцгааж, шөнийг хоёулаа тосгонд өнгөрөөе.
Тир охин бэлэгтэй ирнэ Тааллыг чинь ард түмний баячууд гуйна
Араасаа намайг дагуулаач Алив бушуухан гүйцгээе Хаантан намайг лавриндаа авчирвай. Таныгаа бид бахданхан, баясалдаж —Дарснаас ч илүүтэйеэ хайрыг тань дээдэлнэм Танд тэдний дурладаг нь зөв байнам.
Хайрт минь минийх харин би түүнийх Сараануудын дунд сүргээ тэр бэлчээнэм.
Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Хамтдаа надтай Ливанаас одож, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оройгоос, Арслангийн үүрнээс, ирвэсийнн уулнаас аялж бууж ирээч.
—Хайртай түүнийх би билээ Харин хүсэл нь минийхээ төлөө.
Өглөө эрт үзмийн цэцэрлэгт очицгооё Усан үзэм дэлгэрч үү, яаж уу? Ургах нахиа нь дэлгэж үү, байж уу? Анарын цэцэг дэлбээлж үү, үгүй юу? үзэцгээе Амраглал юугаа тэнд чамдаа өгье.