7 Өвч биеэрээ миний хайрт чи үзэсгэлэнтэй Өө сэв чамд минь ер үгүй.
7 Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга.
Тэгвэл Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ. Тэр чиний Эзэн учир Түүнд мөргө.
Хааны охин бүх цог жавхлан дотроо бөгөөд Хувцас нь алтан хатгамалтай.
А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.
Амраг минь чи юутай сайхан А-яа бүр дэндүү сайхан Гивлүүрэн цаанаа тагтаан адил нүдтэй Гилеад уул энгэрлэн буух ямаан сүрэг мэт үстэй
Хэл яриа нь хэтэрхий амтлаг Хамаг бие нь хайрыг булаам Энхрий хайрт найз минь ийм дээ Иерусалимын охид минь дээ.
Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.
Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.
Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.
Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.