Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 2:3 - Ариун Библи 2013

3 Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ. Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад жимс нь ч надад чихэрлэг амттай байв.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 2:3
34 Mawu Ofanana  

Та хүний хөвгүүдээс гойд сайхан Таны уруулаас нигүүлсэл дусална. Тиймээс Таныг Бурхан мөнхөд ерөөсөн.


Хүчит Нэгэн, цог жавхлан болоод сүр хүчтэйгээ Ташаандаа илдээ зүү.


Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно.


Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


—А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон


Үзмээр намайг сэрээгээч, Алимаар намайгаа сэргээгээч. Үгүй бол би дурлалдаа амь тавьж мэдэх нь


Уг суваг чинь анарын цэцэрлэг агаад Шилдгийн шилдэг жимстэй


Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.


Хэл яриа нь хэтэрхий амтлаг Хамаг бие нь хайрыг булаам Энхрий хайрт найз минь ийм дээ Иерусалимын охид минь дээ.


Анхилаа юугаа хүндэс түгээгээд, Алаглах жимс үүдэнд минь байгаад Аливаа шилмэл жимсийг шинэ хуучнаар нь Амраг минь би чамдаа хадгалж байлаа биш үү.


Соломон Баал-хамонд усан үзмийн цэцэрлэгтэй ажээ. Мянга мянган мөнгийг жимсний нь төлөө өгдөг Манаач нарт түүнээ даатгажээ.


Өөрийн минь бие үзмийн цэцэрлэг өөрөө би энэ байна Өө яахав, Соломон танд мянга нь байг Үр жимсний манаач нарт хоёр зуу нь очиг.


Эзгүй хээрээс хайртаа түшсээр Ирж яваа тэр хэн бэ? —Эх чинь чамтай зовж байсан Энэ эмэгтэй чамайг зовж төрүүлсэн Энэ л алимын модон дор чамайгаа би сэргээв биш үү.


Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, Шаналсан ядууст өмөг түшиг болж, Шуурганаас хоргодох газар, Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь Хананы эсрэг аадар,


Хүн бүр салхинаас хоргодох газар, Шуурганаас халхлах халхавч, Хуурай газрын усны суваг, Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх саравч, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.


Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.


Усан үзмийн мод гандан Инжрийн мод хатжээ. Анар, далдуу, алим гээд Талбайн бүх мод хувхайрав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.


Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.


махирс хариуд нь “Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тосолж байгаа бол ирж, миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс махирсаас гал гарч Ливаны хушин ойг шатааг” гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa