Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Соломоны дуун 2:14 - Ариун Библи 2013

14 Ангал цохионы үе нөмөрдөн суугаа ай миний тагтаахан Үзэмж зүс чинь жавхаалаг, өөрийн чинь дуу цовоолог тул Өнгө эгшгээ сонсгоод өөрийгөө нэг үзүүлээч.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.

Onani mutuwo Koperani




Соломоны дуун 2:14
41 Mawu Ofanana  

Хэрэв би дуудаж, Тэр надад хариулсан бол Дуу хоолойг минь Тэр сонссон гэдэгт Би итгэж чадахгүй байх байсан.


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа, Та ариун юм.


Тэгвэл Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ. Тэр чиний Эзэн учир Түүнд мөргө.


Тир охин бэлэгтэй ирнэ Тааллыг чинь ард түмний баячууд гуйна


Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Зөв замаар замнагчдад Бурханы авралыг Би үзүүлнэ.”


Хонины хашаанд хэвтэх үедээ та нар Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр, Солонгорсон алтлаг өд нь мэт ажгуу.


Тагтааныхаа амийг Зэрлэг амьтдад бүү өгөөч. Зүдэрсэн нэгнийхээ амийг Үүрд бүү мартаач.


Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.


Кедарын майхан, Соломоны хөшиг мэт Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй Иерусалимын охид оо!


—Бүсгүйчүүл дундаас бүр ч сайхан чи Магад мэдэхгүй аваас малын чийрийг даган ирж Малчдын майхны ойролцоо ишигнүүдээ ээрч тогтоо.


Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.


Цэцэрлэгт суугч минь, дуу хоолойг чинь найз нөхөд маань сонсном Дуулгаж сонсгоорой бас надад.


Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?


Моабын оршин суугчид аа, Хотуудыг орхиж, хадны дунд амьдар. Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.


Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин тэднээс амьд үлдэгсэд нь зугтан хөндийн тагтаанууд адил гашуудан бүгдээр ууланд байх бөгөөд хүн бүр хилэнцийнхээ улмаас гашуудна.


Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.


Хадны ангалаар амьдарч, Газрын өндөрлөгт нутагладаг чамайг Зүрхний чинь ихэрхэл хуурчээ. «Хэн намайг газарт буулгах вэ?» гэж Зүрхэндээ чи хэлнэ үү?


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа.


түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ.


одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.


Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.


Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,


Тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тусбүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa