9 Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй Хайртаа би харьцуулнам билээ.
9 Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.
Тэгээд тэрэгт цэрэг, морьтон бас Иосефыг дагалдсан ба асар том хуаран болов.
Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс өндөр үнээр худалдан авдаг байв.
А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.
Хайрт минь надад хандаж өгүүлрүүн: —Сэрж босооч, хайр минь Цэвэрхэн ганц минь гарч ирээч.
Инжир мод жимслээд, Усан үзэм цэцэглээд Сэнгэнэм үнэр анхилж байна Сэрж босооч, хайр минь.
Махирсын дунд сараана цэцэг ямар билээ. Миний хайрт, эмс охидын дунд тийм ажээ.
Амраг минь чи юутай сайхан А-яа бүр дэндүү сайхан Гивлүүрэн цаанаа тагтаан адил нүдтэй Гилеад уул энгэрлэн буух ямаан сүрэг мэт үстэй
Өвч биеэрээ миний хайрт чи үзэсгэлэнтэй Өө сэв чамд минь ер үгүй.
Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.
—Амраг минь Тирзатай адилхан чи жавхаатай Иерусалимын ижил ээнэгшмээр Тугт цэрэг мэт тун ч сүрдмээр
Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.