22 Обедод хүү төрсөн нь Иесси бөгөөд Иессид Давид төржээ.
22 Обедод Иесси, Иессид Давид төржээ.
Боаз Обедыг, Обед Иессийг төрүүлжээ.
зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм.
Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.
Иесси Давид хааныг төрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон төрсөн
Елиаким нь Мелеагийн, Мелеа нь Меннагийн, Менна нь Маттатагийн, Маттата нь Натаны, Натан нь Давидын,
Хөрш эмэгтэйчүүд нь —Наомид хүү төрөв гээд түүнд Обед гэдэг нэр өгөв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.
Салмонд хүү төрсөн нь Боаз, Боазд хүү төрсөн нь Обед,
Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв.
ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.
Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв.