Рут 2:20 - Ариун Библи 201320 Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв. Onani mutuwoАриун Библи 200420 Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсдоггүй гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн бол бидэнд ойрын хүн бөгөөд бас өвийг золин авах эрх бүхий бидний хамаатны нэгэн юм гэв. Onani mutuwo |
Тиймээс “Энэ суудал дээр сууж буй хүмүүсийн өмнө болон миний ард түмний ахмадуудын өмнө түүний өвийг золин худалдаж авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдмээр байна. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” гэхэд тэр —Би тэр газрын өвийг нь золин худалдаж авна гэв.