Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Рут 2:13 - Ариун Библи 2013

13 Тэгэхэд тэр —Таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг, эзэн минь. Та намайг тайтгаруулж, шивэгчин миний зүрх сэтгэлд ярилаа гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Тэгэхэд тэр —Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.

Onani mutuwo Koperani




Рут 2:13
15 Mawu Ofanana  

Элч нар Иаковт буцаж ирээд —Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.


Иаков —Үгүй. Хэрэв би таны таалалд багтсан бол энэ бэлгийг гараас минь авна уу? Тэгээд ч тантай нүүр тулах нь Бурхантай нүүр тулах мэт ажээ. Та ч намайг таалсан билээ.


Есав —Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков —Яах юм бэ? Эзэн таны тааллыг олбол л боллоо гэв.


Есав —Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков —Эзэн таны таалалд багтах гэснийх билээ гэж хэлэв.


Иаковын охин Динад тэр үнэн голоосоо татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив. —


Төгс Хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлаж, тэр та нарт нөгөө ахыг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай! За, би хүүхдүүдээ алдах ёстой юм бол алдаг! гэв.


Тэгэхэд хаан, Зибад —Үзэгтүн, Мефибошетын хамаг юм чинийх гэхэд Зиба —Эзэн хаантан минь, таны нүднээ би тааллыг олох болтугай хэмээн мөргөн сөгдөе гэжээ.


ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж Алдрын өмнө даруу дорд байдал.


Тэр өдөр чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудан Цаашид «Баал минь» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.


Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж,


Дараа нь түүний нөхөр босож, түүнийг буцаан авчрахын тулд зүрх сэтгэлд нь ярихаар түүний араас явав. Тэр зарцаа авч, хоёр илжгээ дагуулжээ. Эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж авчрав. Залуу эмэгтэйн эцэг түүнийг хараад, өөдөөс нь баярлан угтав.


ЭЗЭН чиний энэ ачит үйлийг сайнаар хариулах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг! Түүний далбаан дор хоргодох газар хайн иржээ чи гэж хариулав.


Хоолны цаг болоход Боаз түүнд —Нааш ойрт, талхнаас ид, хугалж авсан талхаа цуунд дүр гэсэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад, бас заримыг нь үлдээв.


Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй явж, хоол унд идэн, нүүр царай нь уйтгар гуниггүй болов.


Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт доор мэхийн —Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарт үйлчилж, тэдний хөлийг нь угааж өгөхөд бэлэн гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa