Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Рут 1:17 - Ариун Библи 2013

17 Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв.

Onani mutuwo Koperani




Рут 1:17
18 Mawu Ofanana  

Харин Иттаи хаанд —ЭЗЭН амьд! Бас хаан эзэн минь амьд! Амьд ч бай, үхсэн ч бай эзэн хаан минь хаа байгаа газар, боол би тантай хамт байна гэж хариулав.


Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв.


Дараа нь өдрийн цаг байсаар атал Давидад талх дөхүүлж өгөхөөр хамаг ард олон ирэв. Харин Давид —Хэрэв нар жаргахаас өмнө би талх эсвэл ямар нэгэн юмыг амсвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг! гэж тангараглав.


Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг.


Оршуулж дууссаны дараа тэрээр өөрийн хөвгүүдэд —Намайг нас барахад энэ Бурханы хүнийг нутаглуулсан булшинд нутаглуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай.


Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ.


Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж —Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амийн эсрэг хэлээгүй байвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг!


Бен-хадад, Ахаб уруу элч нарыг явуулан —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар ногдох шороо Самарид үлдэх аваас бурхад намайг шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж хэлүүлэв.


Тэгээд хаан —Хэрэв Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээрээ үлдвэл намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! гэв.


Сонс, охин оо, хараад чихээ тавь. Ард түмнээ хийгээд эцгийнхээ гэрийг март.


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.


Тэр танд амь амьдралыг сэргээгч, өндөр насыг тань тэтгэгч байх болтугай! Учир нь таныг хайрладаг, таны хувьд долоон хөвгүүнээс дээр бэр чинь Боазд хүү төрүүлэв гэцгээв.


Саул —Ионатан! Чи гарцаагүй үхэх ёстой. Эс бөгөөс ЭЗЭН намайг ийн шийтгэг, бүр ч илүүг үйлдэг гэж хэлэв.


Хэрэв миний эцэг чамд хорон мууг үйлдэхээр шийдсэн байвал үүнийг чихэнд чинь дуулгахгүй, чамайг эсэн мэнд зугтаалгахгүй бол ЭЗЭН, Ионатан намайг тийнхүү бас түүнээс ч илүүгээр шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.


Ели —Чамд айлдсан үг нь юу вэ? Надаас юу ч бүү нуу. Хэрэв чи Түүний чамд хэлсэн бүх үгнээс аль нэгийг нь нуувал, Бурхан чамд ийн үйлдэж, тийн нэмэг гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa