Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Рут 1:14 - Ариун Библи 2013

14 Тэд дахин дуугаа улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнээс зүүгдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тэд дахин дуугаа өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав.

Onani mutuwo Koperani




Рут 1:14
22 Mawu Ofanana  

Чи миний зээ нар, охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ.


Лабан өглөө эртлэн босоод зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд нутагтаа эргэн одлоо.


Ингээд ард олон бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан, Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд тэр хот уруугаа буцав.


Елиша үхрүүдээ орхиод Елиагийн хойноос гүйн —Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд —Буцаад яв даа. Юуны төлөө би чамайг ингэсэн билээ? гэж хариулав.


Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх.


Үерхэгчид нь хүнийг эвдэж болох. Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.”


Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ.


Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.


Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв.


Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа.


ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла.


Харин ЭЗЭН Бурханаасаа зуурч байсан та бүхэн л өнөөдөр амьд байна.


Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.


Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.


том болж өстөл нь та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын эхнэр болохоос татгалзан тусдаа байх уу? Үгүй ээ, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад гашуун байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв.


Тэгтэл тэр —Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв.


Ингээд тэр бэрүүдтэйгээ байсан газраа орхин Иудагийн нутаг уруу буцахаар замд гарчээ.


Боаз түүнд —Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн уруу явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa